МОНВСАТ НЭТВОРК ХХК

Монвсат нэтворк ХХК

Монвсат нэтворк ХХК-тай хамт байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэж, амьдралд тань эрүүл энх, ажил үйлс, бизнест тань амжилт бүхнийг хүсэн ерөөе. Орчин цагт хэрэглэгч, үйлчлүүлэгчид өндөр хурд бүхий чанартай үйлчилгээ, технологийн дэвшлийг сонгох болсон нь өнөөдрийн сансрын холбооны тэргүүлэгч компани болох үндэс болж буйг тэмдэглэн хэлэхийн сацуу, энэхүү амжилт, ололт бүхэн хамт олны маань хөдөлмөр, хичээл зүтгэл төдийгүй хэрэглэгч, үйчлүүлэгчид та бүхний сэтгэлийн илэрхийлэл гэдгийг дурьдахад таатай байна. Бид технологийн шийдлийг илүү нарийн боловсруулж хөдөө орон нутагт дэд бүтцээс алслагдсан албан байгууллага, аж ахуйн нэгжид төдийгүй малчин өрх бүрт интернэт хүргэх ажлыг зорилгоо болгон ажиллаж байна. Та бүхэнд үргэлж чанартай, найдвартай үйлчилгээ хүргэж байхыг хамт олныхоо нэрийн өмнөөс амлаж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


Компаны тухай товч танилцуулга

Монвсат нэтворк ХХК компани нь 2017 онд байгуулагдан нарны зайн тоног, төхөөрөмж болон үүрэн холбооны бааз станцын радио төхөөрөмжийн суурилуулалтын ажлыг эрхэлж эхэлсэн. Улмаар аж ахуйн нэгж, хувь хүмүүст сансрын холбооны тоног төхөөрөмжийн сонголт, ашиглалт суурилуулалтаар зөвлөх үйлчилгээг үзүүлэх болсон. Монгол орны нутаг дэвсгэрт өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2017 ондоо сансрын холбооны тоног төхөөрөмжөөрөө дэлхийд тэргүүлэгч Израйл улсын Gilat компанийн сүүлийн үеийн дэвшилтэт систем болох SkyEdge II мөн Бельги улсын Newtec газрын хаб станцуудыг тус тус амжилттай суурилуулан, дэд бүтцийн хөгжил харьцангуй сул, цаг агаарын эрс тэс хүнд нөхцөлтэй хөдөө орон нутагт харилцаа холбооны цогц үйлчилгээг найдвартай хүргэхээр технологийн шинэчлэлийг байнга эрэлхийлэн ажилласаар байна. Өнөөдөр бид Монгол улсын бүхий л аймаг, сум, суурин газарт үйлчилгээгээ хүргээд байгаа ба банк санхүүгийн байгууллага, Хил хамгаалах ерөнхий газар, Гааль, аялал жуулчлалын бааз, уул уурхайн салбар зэрэг төрийн болон хувийн хэвшлийн олон албан байгууллага, аж ахуйн нэгжүүд мэдээлэл солилцох, интернетэд холбогдох, телефон факсын үйлчилгээ авахаас гадна үүрэн холбооны оператор компаниудад Монгол орны хаана ч өөрсдийн үйлчилгээгээ хүргэх боломжийг бий болгон ажиллаж байна.

Манай гурвалсан үйлчилгээний телевизийн үйлчилгээ нь Монголсат ХХК-н хүргэж буй FREE VIEW TV үйлчилгээ юм.

Телевизийн үйлчилгээ нь сарын суурь хураамжгүй бөгөөд та 80+ суваг үнэгүй хүлээн авч үзэх боломжтой

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх дугаараас лавлана уу.

7100-0000